Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэн батлагдсан журмууд, бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, цахим виз, цахим үйлчилгээний системийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн нь өмнөх жилүүдийнхээс онцлог байлаа.
Өдөрлөгт Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болоод Олон улсын төрийн бус байгууллага, төлөөлөгчийн газар, хууль хяналтын байгууллага, бусад үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.