Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 2022 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах” тухай А/59 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-т Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид амжилттай оролцож, “Дүүрэн хангалттай” дүгнэгдлээ.
Тус үзлэгт Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 100 аж ахуйн нэгжийн 1250 ажилтан, алба хаагч, гамшгаас хамгаалах есөн алба, 10 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 35 тусгай зориулалтын техкник, багаж хэрэгсэлтэйгээр оролцов.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг ийнхүү зохион байгуулснаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон ач холбогдолтой юм.