Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрөгч есдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагад нийт 82 өргөдөл, 6 гомдол ирүүлснээс 71 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэлт 81 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 11 өргөдөл, 2 гомдол хянагдаж байна.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 5 гомдол ирсэн бөгөөд тухай гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгч ажиллалаа. Тухайлбал, 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн А.Алтансүх гадаадын иргэний асуудлаар, 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ж.Хонгорзул визийн зөвшөөрлийн асуудлаар, 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Г.Чимэгжаргал гадаадын иргэний асуудлаар, 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Ерөөянжин гадаадын иргэний асуудлаар 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Лхагвасүрэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус тус гомдол гаргасныг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэв.