Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн ерөнхийлөгч Сэркан Каяаларыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг хамтран хэрэгжүүлсэн мэдээлэл, технологийн үйл ажиллагааг сайжруулах төсөл нь байгууллагад цахим шинэчлэл хэрэгжих, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжрахад томоохон алхам болж буйг онцолсон юм.
Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-ийн ерөнхийлөгч Сэркан Каяаларын зүгээс хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээ хурдан шуурхай болж буйд баяртай байгаагаа онцлоод, цаашид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн ерөнхийлөгч Сэрдар Каяалар тэргүүтэй төлөөлөгчид байгууллагын үйл ажиллагаа болон хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.