Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүрэг, тус дүүргийн Ахмадын хорооноос шалгаруулсан “Ахмадад ээлтэй байгууллага”-аар Гадаадын иргэн, харьяатын газар тодорлоо. Шагналыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Д.Совдоо, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Н.Дамба тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр гардуулан өгөв.
Гадаадын иргэн, харьяатын газар нь төрөөс ахмад настнуудын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг ахмадуудад хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үр бүтээлтэй ажлуудыг нь жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнийг нь үнэлж “Ахмадад ээлтэй байгууллага”-аар ийнхүү тодруулсан байна.