Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Нээлттэй дуудлага худалдааны зар мэдээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 24 дүгээр тогтоолын дагуу ГИХГ-ын (Хьюндай Аксент авто машин) хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

 

Гэрээний зүйл, автомашины танилцуулга

Худалдах хөрөнгийн гарал үүсэл:

  • 2007 онд үйлдвэрлэгдэж, 2007 оны 11 дүгээр сард Монгол улсад импортлогдон орж ирсэн. 2015 оны 6 дугаар сараас эхлэн ГИХГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан.

Ашигласан нийт хугацаа: 16 жил

Марк, техникийн үзүүлэлт:

  • Хьюндай Аксент,
  • Хөдөлгүүрийн багтаамж 1399сс
  • Арлын дугаар  KMHCM31AP8U066578
  • 5 хүний суудалтай, 3 хаалгатай, суудлын жижиг тэрэг.

Улсын бүртгэлийн дугаар: 71-48 УБН

Төлөв байдал:

  • Авто машины ашиглалтын хугацаа дууссан ба хөдөлгүүр болон явах эд ангийн гэмтлээс шалтгаалан хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон.

Дуудлагын худалдаа болох хугацаа

 

2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт

 

Дуудлагын худалдаа болох газар

ГИХГ-ын төв байр 310 тоот хурлын зааланд болно.

Худалдах доод үнэ

Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр:

Хьюндай аксент  суудлын авто машин

Худалдах доод үнэ 500,000 ( таван зуун мянга) төгрөг.

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнэ (500,000) таван зуун мянга төгрөгийн 25 хувь буюу 125,000 (нэг зуун хорин таван мянга) төгрөг байршуулсан баримт ирүүлнэ.

Ялсан этгээдийг тогтоох журам

 

Үнэ хаялцсан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээд: Гадаадын иргэн, харьяатын газар

Дансны дугаар: 100900012403

Дансны нэр: Гадаадын иргэн, ХГазар барьцаа 

2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлагын худалдаанд оролцогч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлага хүсэлтийг маягтын дагуу бөглөх
  • Дэнчин төлснийг нотлох баримт
  • Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар

Материалыг 2023 оны 5 дугаар сарын 1 ний өдрийн 16 цагаас өмнө  ХУД 21-р хороо Гадаадын иргэн, харьяатын газрын  310 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

     3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч ГИХГ-ын төв байранд ирж  үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70133450, 88985400 (авто механик) утсаар авна уу.