Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг өнөөдөр болж байна. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газар оролцож гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын чиглэлээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хууль тогтоомжийг таниулан таниулан сурталчиллаа.
“Хуульчийн Про Боно өдөр-2023” Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 хүртэл үргэлжилнэ.