Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлт гаргах боломжтой.
Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах тохиолдолд визийн хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө https://immigration.gov.mn/mn/visa-extension/ холбоосоор хүсэлтээ ирүүлнэ үү.
Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүйг анхаарна уу.
Сунгалт хийлгэсэн тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.