Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.07.05/ боллоо. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн төв, орон нутаг дахь нэгжийн нийт 3 албан хаагч тангараг өргөсөн юм.
Ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням болон тангараг өргөж буй албан хаагчдын харьяалах нэгжийн дарга нар оролцлоо.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж үг хэлэв. Тэрээр албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг баримтлан ажил үүргээ хуулийн хүрээнд өндөр хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж ажиллахыг сануулаад, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг төрийн албан хаагчид болохыг хүсэн ерөөлөө.