Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард 3469 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 837 гадаадын иргэнд виз, 25 улсын 2465 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2661 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1618 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 4330 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 12778 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ. Гадаадын иргэн, харьяатын газрын виз зөвшөөрлийн үйлчилгээ цахимжсанаар хойш нийт 126151 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.
Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацаа сунгалттай холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээллийн 1800-1882 лавлах утсаар хүргэж байгаа бөгөөд өнгөрөгч сард 749 иргэнд утсаар, 297 иргэнд биечлэн, 13 иргэнд цахимаар, нийт 1059 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.