Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний шинэ системээс дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
✓ Виз, визийн зөвшөөрөл хүсэлт нөхөн бичиж илгээх, визийн хугацаа сунгах
✓ Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах, хэлбэр өөрчлөх, хуацаа сунгах,
оршин суух хаяг өөрчлөлтийн бүртгэл
✓ Төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар шинээр байгуулах хүсэлт илгээх, тухайн зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох
✓ Дээрх үйлчилгээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах,
үйлчилгээний хураамж болон бичиг баримтын тавигдах шаардлага, шийдвэрлэх хугацаа, санамжийн мэдээлэл авах
✓ Иргэн, хуулийн этгээд илгээсэн үйлчилгээнийхээ төлбөрийг цахим арга хэрэгсэл ашиглан төлөх боломжтой юм:
Та Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний шинэ системийг ашиглах "Хэрэглэгчийн гарын авлага"-ыг ЭНД дарж үзнэ үү.