Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн систем (ISF.mn) үйл ажиллагаанд нэвтэрч байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээг жигдрүүлэх, ISF системийг ашиглах боломжийг олгох зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд виз, визийн зөвшөөрөл, гадаадын иргэний 48 цагийн бүртгэл, оршин суух зөвшөөрлийн хүсэлтүүдийг eimmigration.mn болон isf.mn системээр хүлээн авч байна.
Харин 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн виз, визийн зөвшөөрөл, гадаад иргэний 48 цагийн бүртгэл, оршин суух зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн ISF.mn системээр хүлээн авахыг анхаарна уу.
Шинэ системийг ашиглах хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай байгууллагаар үйлчлүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас учирч буй хүндрэл бэрхшээлийг сонсох, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд дараах санал асуулгыг явуулж байна.Та бүхэн идэвхтэй хамрагдаж, бидэнтэй санал бодлоо хуваалцана уу.
Та энд дарж сэтгэл ханамжийн судалгаанд оролцоно уу
Баярлалаа