Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас үзүүлж буй үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааны талаарх мэдээллээр тухай бүр хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дохионы хэлмэрч бэлтгэж, чадавхжуулах сургалтыг энэ сарын сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Дохионы хэлмэрч, орчуулагч Б.Мядаг, Б. Болормаа нартай хамтран зохион байгуулсан сургалтад нийт 20 албан хаагч хамрагдав.
Монгол Улсад нийт 12,000 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд дохионы мэргэжлийн хэлмэрч 20 гаруй байна. Иймд сонсголгүй иргэдтэй харилцан ойлгох чадвартай хүмүүс, дохионы хэлмэрч цөөхөн байгаа энэ үед албан хаагчдыг дохионы хэлмэрчийн анхан шатны сургалтад хамруулж, сургаж буй нь сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.