Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) хэрхэн авах вэ?

Гадаадын иргэнд бүртгэлийн дугаар буюу  F регистр-ийг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгоно.

F регистрийг:

1. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшн

2. ГИХГ-т хандан support@immigration.gov.mn хаягаар тус тус авна.

Цахим шуудангаар хүсэлт гаргах тохиолдолд F регистр авахыг хүссэн албан бичгээ (хувь хүн бол хүсэлт) гадаадын иргэний паспортын зургийг хамт илгээхийг анхаарна уу.