Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ВИЗ, ЗӨВШӨӨРЛИЙН НЭГДҮГЭЭР САРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард 2699 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 737 гадаадын иргэнд виз, 31 улсын 3495 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1773 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5987 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 4012 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16781 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацаа сунгалттай холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээллийн 1800-1882 лавлах утсаар хүргэж байгаа бөгөөд өнгөрөгч сард 10850 иргэнд утсаар, 110 иргэнд биечлэн, 34 иргэнд цахимаар, нийт 10994 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаад иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдүгээр сард 7863 үнэмлэх шинээр хэвлэв. Хэвлэгдсэн оршин суух үнэмлэхийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байна.