Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээ, ашиглаж буй цахим системүүд ба тэдгээрийн хэрэглээ, бусад мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчлүүлэгчдэд үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор орон нутаг дахь нэгжийн албан хаагчдыг дадлагажуулан чадавхжуулах сургалтыг өнөөдрөөс /2024. 02. 26/ эхлэн зохион байгуулж байна.
Сургалтад нийт 16 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд албан хаагчдад үйл ажиллагааны шинэчлэл-цахимжилт, шинээр нэвтэрсэн системүүдийн хэрэглээ, Зөвлөгөө, мэдээллийн төвийн албан хаагчдын үйлчилгээний соёл, харилцаа хандлага, Call pro системийн ажиллах зарчим зэрэг өргөн агуулгаар мэдээлэл өгч, дадлагажуулах, мөн арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр сургалтыг явуулах юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оноос зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утсыг шинэчилж, орчин үеийн дэвшилтэт технологи болох Call Pro системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн ба төв болон орон нутаг дахь нэгжид 6 шугамаар, өдөрт 300-350 иргэнд тогтмол зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Зөвлөгөө мэдээллийн төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургалт, дадлага хосолсон хэлбэрээр явагдана.