Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар өнөөдөр /2021.10.14/ уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын дундын мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм.