Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Уг Ёс зүйн дэд хороог байгууллагын төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн нийт албан хаагчдыг оролцуулсан санал асуулгаар хамгийн их санал авсан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд дэд хорооны даргаар Зөрчил шалган, шийдвэрлэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэн, нарийн бичгийн даргаар Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дэмбэрэлдулам нар тус тус сонгогдов.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-д Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно гэж заасан байдаг.