Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлорийг хүлээн авч уулзан, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд Азийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.
Хатагтай Сара Л.Тэйлор Азийн сангийн зүгээс хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Тэрээр Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2024 оны 03-р сард албан ёсоор томилогдсон бөгөөд 2014-2019 онд тус сангийн Бангладеш дахь Суурин төлөөлөгч болон дэд төлөөлөгч, Ази, Африк, Латин Америкийн ээдрээтэй, эмзэг, мөргөлдөөний дараах нөхцөл байдалд олон улсын хөгжил, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн манлайлал, эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэний оролцоо, засаглалыг бэхжүүлэх чиглэлд хорь гаруй жил ажилласан туршлагатай билээ.