Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Цагаачлалын удирдлагын хамтын ажиллагаа” сэдэвт дэд форумд оролцлоо

“Даян дэлхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны (Ляньюньган) форум”-ын хүрээнд “Цагаачлалын удирдлагын хамтын ажиллагаа” сэдэвт дэд форум БНХАУ-ын Сүжөү хотноо 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хууль сахиулах салбарын шинэ хөгжил, чиг хандлага, цахим шинэчлэл, цагаачлал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр туршлага, ижил чиг үүргийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн тус форумд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр, ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Ганбаатар, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон юм.

“Цагаачлалын удирдлагын хамтын ажиллагаа” сэдэвт дэд форумд 60 гаруй улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр “Цагаачлалын удирдлагын хөгжил, инноваци” сэдвээр илтгэл тавьж, байгууллагын үйл ажиллагаа болон цахимжуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн дэд форумын хүрээнд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн хил дамнасан урсгалыг нэмэгдүүлэх, хилийн аюулгүй байдлыг хамтран хэрэгжүүлэх, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааныг цагаачлалын удирдлагад ашиглах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцсон юм.