Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/;
  • Төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгснийг нотлох баримт.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: shalgalt@immigration.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 70133474

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Гадаадын иргэн, харьяатын газар

Дорноговь аймаг дахь газар

/Замын-Үүд суманд/

Хяналтын улсын байцаагч

3

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТТ-8

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

эрх зүй /0421/;

менежмент ба удирдахуй /0413/;

“аюулгүй байдлыг хангах”-д ангилагдаагүй чиглэл /1039/.

 

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

2

Өмнөд бүс дэх газар /Өмнөговь аймгийн төвд/

Хяналтын улсын байцаагч

2

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТТ-8

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

3

Зүүн бүс дэх газар /Дорнод аймгийн төвд/

Хяналтын улсын байцаагч

1

гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТТ-8

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

ДҮН

 

6

 

 

 

 

 

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ