Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалын 18 орон тоонд албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар гэсэн 4 төрлийн шалгалтыг сорилоор авч байгаа бол маргааш багаар ажиллах чадварыг тодорхойлох шалгалтыг ярилцлага хэлбэрээр зохион байгуулах юм.
Тусгай шалгалтад төрийн албаны нөөцөд болон жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй 32 иргэн оролцож байна. Эдгээр иргэдийг шалгалтын дүнгээр жагсааж хамгийн өндөр оноо авсан иргэд тухайн албан тушаалд томилогдох боломжтой болох юм.