Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Шинэчлэн батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжил аргазүйн зөвлөмж өгөх, албан хаагчдын баримт бичигтэй ажиллах чадварыг дээшлүүлж, чадавхижуулах “Орон нутаг дахь газар, хэлтсийн захиргааны албан хаагч, архив-бичиг хэргийн эрхлэгч нарын цугларалт” сургалт өнөөдрөөс эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар Төрийн албаны тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэглээ болоод архив, албан хэрэг хөтлөлтийн журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх чиглэлээр болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөх Л.Дэмчигсүрэн “Төрийн албан шинэчлэл”, Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал “Баримт бичгийн боловсруулалт, найруулга зүй, албан хэрэг хөтлөлт”, “Цэцээ гүн” дээд сургуулийн багш, докторант Д.Оюун-Номин “Харилцаа-харилцан ойлголцол”, “Байгууллагын маркетинг, хүний нөөцийн ажилтны хөгжил” сэдвээр сонирхолтой сургалтууд орох юм.
Түүнчлэн захиргааны албан хаагчид байгууллагын архивт дадлага хийхийн зэрэгцээ “Чингис хаан” олон улсын боомт, Агаарын замын боомт хариуцсан газрын үйл ажиллагаатай танилцана.