Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
Хэрвээ та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.
Түүнчлэн Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй .
Харин,
Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, Covid-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжих юм.