Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав. Тухайлбал, ХЗДХЯ, ГХЯ, ГИХГ хамтран цахим визийн Evisa.mn цахим системийг нэвтрүүлж, дэлхийн 36 орны иргэдэд Монгол Улсын цахим виз олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 улсын 54 иргэнд цахим виз олгосон байна.
Мөн Монгол улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор байгууллагынхаа https://immigration.gov.mn/mn/ цахим сайтыг шинэчилж, монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн талаар онцлов.
Мөн дэд сайд Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг болон виз, зөвшөөрөл олголт, хяналтын шалгалтын үйл ажиллагаатай тус тус танилцав.