Эхлэл     Монгол Улсын харьяатаас гарахад бүрдүүлэх материал

Монгол Улсын харьяатаас гарахад бүрдүүлэх материал

1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана):

1.1. хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын ……-ны өдөр /оршин сууж байгаа улс, аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
Өргөдлөө компьютерээр бичсэн тохиолдолд дээрхийн адил шаардлага тавигдана.

2.Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн):

2.1. Гурван  үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

2.2.хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтарыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтараа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.


3. Мэдүүлгийн хуудас (IV хавсралт Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас).
4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх,  гадаад паспорт, 16 хүртэл насны  хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний,  гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны  шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
7. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт.
9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараахь байгууллагуудаас гаргасан тодорхойлолт:


9.1. Шүүх /шїїхийн тєрєлжсєн архиваас/;
9.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
9.3. Татварын байгууллага;
9.4. Сургалтын төрийн сан.


10. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000₮/.
11. Гэрэл зураг 3 хувь;