Эхлэл     Тоон гарын үсэггүйгээр нэвтрэх байгууллагууд

Тоон гарын үсэггүйгээр нэвтрэх байгууллагууд

 

Тоон гарын үсэггүйгээр ямар байгууллага Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системд нэвтрэх боломжтой вэ?

  1. Гадаад үлсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд,
  2. Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд нь тоон гарын үсэггүйгээр Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системд нэвтрэх боломжтой.

 

Салбар, төлөөлөгчийн газар Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системд хэрхэн нэвтрэх вэ?

  • Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системийн “нэвтрэх” хэсгээс “Салбар төлөөлөгчийн газар” дараах линкрүү дарж орно.  https://isf.mn/mn/auth/login/branch 
  • Бөглөх хэсэгт байгууллагын регистрийн дугаар болон бүртгэлтэй цахим хаягаа бөглөж илгээх товчийг дарна.
  • Таны бүртгэлтэй цахим хаягт баталгаажуулах код илгээгдэнэ. Тухайн баталгаажуулах кодыг ашиглан Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системд нэвтрэх боломжтой.