Эхлэл     F регистрийн талаар

F регистрийн талаар

 

F-Register гэж юу вэ?

 

F-Register гэж албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан 13 оронтой бүртгэлийн дугаарыг хэлнэ. Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ уг бүртгэлийн дугаарыг ашиглана.

 

 

F-Register хэрхэн авах вэ? 

 

Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэнд бүртгэлийн дугаар буюу  F регистр-ийг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгоно (Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт).

 F регистрийн дугаарыг хэнд олгох вэ?

  • Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн
  • Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн
  • Монгол Улсын хилийн гадна байгаа гадаадын иргэн

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн хувьд F регистрийн дугаар нь Монгол Улсад оршин суух үнэмлэхэн дээр нь хэвлэгдсэн байна. /Үнэмлэхний загвар зураг оруулах, Ф регист хэвлэгдсэн хэсгийг зааж өгөх/

 

 

Бусад гадаадын иргэдийн хувьд дараах арга хэрэгслүүдээс сонгож бүртгэлийн дугаараа авах боломжтой.

 

 

F регистр авах арга хэлбэрүүд:

 

  1. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнаас дараах зааврын дагуу хандан авах боломжтой.

 

  1. Гадаадын иргэн, харьяатын газрын support@immigration.gov.mn  цахим шуудангийн хаягаар хүсэлт гаргах авах боломжтой.

Энэ тохиолдолд

  • F регистр авах хүсэлт
  • F регистр авах гадаадын иргэний паспортын хуулбарыг цахим шуудангаар илгээнэ.

Шийдвэрлэлтийн хугацаа: Ажлын 2 хоног /амралтын өдрийг оруулахгүй/.

Хариу өгөх хэлбэр: F регистрийн дугаар нь цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ.