K2 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

 

Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам”-д заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчлах зорилгоор 31-90 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл мэдүүлнэ.

Мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх гадаадын иргэнд Монгол Улсын хилийн боомт дээр 30 хүртэл хоногийн виз олгуулахаар визийн зөвшөөрөл мэдүүлж болно.

 

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

  • Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах/.
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, “Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам”-д заасан аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээ.
  • Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар хувь /Паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна/.
  • Санхүүгийн чадавхитайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захилагын хуудас /ГИХГ-аас шаардсан тохиолдолд хавсаргана/.
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  • Мэдүүлгийн хуудас /Цахимаар мэдүүлэх тохиолдолд шаардлагагүй/.

 

           Санамж

 

  • Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Санамж:

Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах