K4 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

(30 хүртэл хоног)

 

Дараах Улсын иргэд нь 30 хүртэл хоногоор ирэх тохиолдолд цахим виз мэдүүлэх боломжтой. Цахим виз мэдүүлэх боломжтой улсын жагсаалт харах бол энд дарна уу. 

 

Цахим виз мэдүүлэх

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

(90 хүртэл хоног)

 

Уригч нь К4 ангиллын 90 хүртэл хоногийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт  мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

  • Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар,  Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах); 
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний хувьд баримт бичиг;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас

 

Цахимаар үйлчилгээ авах

 

Санамж

  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Санамж:

Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар