K5 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх

Уригчийн бүрдүүлэх материалын жагсаалт

 

  • Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг (татварын тодорхойлолт, хамтран ажиллах гэрээ г.м);
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас. /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/

            Санамж

 

  • Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Санамж:

Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах