К1 ангиллын визтэй ирсэн гадаадын иргэн хилээр нэвтэрснээс хойш 21 хоногийн дотор хөдөлмөр эрхлэх хэлбэрийн бүх төрөлд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргаж болно.

 

Гадаадын иргэний ажлын байрны тодорхойлолтоос хамаарч оршин суух зөвшөөрлийн төрөл нь ялгаатай байна. Жишээ нь: Уул уурхайн салбарт ажиллах нягтлан бодогч С4 төрлийн оршин суух зөвшөөрөл мэдүүлнэ.