C1-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үндсэн C1-тэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
  • Үндсэн С1 иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар 
  • Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт
  • Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Шаардлагатай бусад баримт бичиг;
  • Хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирүүлбэл итгэмжлэлийг ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх түүний хуулбарын хамт.
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

            Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.
  • Монгол Улсад орж ирсэн өдрөөс 21 хоногийн дотор мэдүүлнэ.
  • Оршин суух зөвшөөрлийг үндсэн иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгоно.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
               Энгийн үйлчилгээ - 135.000₮

               Яаралтай үйлчилгээ - 270.000₮

 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах