Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
- Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
- Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
- Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
- Шаардлагатай бусад баримт бичиг (сургалтын гэрээ, сургалтын төлбөр төлсөн баримт г.м.);
- Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Санамж
- Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гаргана.
- Оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгоно.
- Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.
- Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
-
Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн үйлчилгээ - 45.000₮
Яаралтай үйлчилгээ - 90.000₮
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Оршин суух үнэмлэхний хураамж:
Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 45.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 90.000₮ + 7$
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах