Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үндсэн E5-тай ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
- Үндсэн E5 иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
- Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
- Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
- Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
- Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт
- Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
- Шаардлагатай бусад баримт бичиг;
- Хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирүүлбэл итгэмжлэлийг ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэх түүний хуулбарын хамт.
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Санамж
- “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
- Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.
- Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гаргана.
- Оршин суух зөвшөөрлийг үндсэн Е5 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгоно.
- Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.
- Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
-
Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн үйлчилгээ - 135.000₮
Яаралтай үйлчилгээ - 270.000₮
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах