F3 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Өргөдөл (гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Уригдагч иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Уригдагч иргэний Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
  • Төрсний гэрчилгээ гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт;
  • 18 хүртэлх насны гадаадын иргэн бол эцэг, эх, асран хамгаалагчийн баримт бичгийн хуулбар;
  • 18-аас дээш насны гадаадын иргэн бол гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгоно.
  • Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
  • Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - 60 хоног

 

Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
           Энгийн үйлчилгээ - 135.000₮

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
 

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах