Эхлэл     Зөрчил шалган шийдвэрлэх

Оршин суух зөвшөөрөл, визийн хугацаа хэтрүүлсэн бол

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж, гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  2. Гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг болон визтэй хэсгийн хуулбар; Үүнд:
  3. - Тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг;

    - Визтэй хэсэг буюу зарим иргэдийн хувьд цахим виз;

    - Хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас;

    - Оршин суух үнэмлэхийн хуулбар гэх.мэт

  4. Зөрчил гаргасан гадаадын иргэн 18 насанд хүрээгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт нотлох бичиг баримттайгаа ирэх;
  5. Орчуулагч, хэлмэрч (Орчуулагч, хэлмэрч нь тухайн орны эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгтийг ашиглах чадвартай, түүнийгээ батлах боловсролын диплом, эсхүл Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос олгосон гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар);
  6. Бусад (ЗШШТХ-ийн 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шаардлагатай гэж үзсэн бусад баримтат мэдээлэл).

 

Санамж: Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах ба гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь зөрчилд холбогдогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй. (ЗШШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг).

 

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг
  2. Оршин суух зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг
  3. Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг

 

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. Хугацаа хэтрүүлсэн хоног тутам 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн дээд хэмжээ нь 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
  3. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
     

 

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Зөрчил гаргасан шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж, гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хуулийн этгээдийн эрхгүй бол татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар);
  3. Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч томилсон итгэмжлэл (томилогдсон хууль ёсны төлөөлөгч нь өөрийн иргэний үнэмлэх, эсхүл ажлын үнэмлэхтэй ирэх);
  4. Гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг болон визтэй хэсгийн хуулбар; Үүнд:
  5. -Тухайн гадаадын иргэний мэдээллийг агуулсан зураг бүхий паспортын нүүрэн хэсэг;

    - Визтэй хэсэг буюу зарим иргэдийн хувьд цахим виз;

    - Хэлэлцээрийн дагуу визгүй зорчдог улсын иргэн бол улсын хилээр нэвтэрсэн дардастай хуудас;

    - Оршин суух үнэмлэхийн хуулбар

    - Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн хөрөнгө оруулагч гадаадын иргэн нь Эдийн засаг хөгжлийн яамны, харин хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон тодорхойлолт, зөвшөөрөл эсхүл хасалт хийсэн тодорхойлолтын хуулбар гэх.мэт

  6. Орчуулагч, хэлмэрч (Орчуулагч, хэлмэрч нь тухайн орны эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгтийг ашиглах чадвартай, түүнийгээ батлах боловсролын диплом, эсхүл Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос олгосон гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар);
  7. Хууль ёсны төлөөлөгч нь гадаадын иргэнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг болохыг нотлох нийгмийн даатгалын лавлагаа;
  8. Бусад (ЗШШТХ-ийн 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шаардлагатай гэж үзсэн бусад баримтат мэдээлэл);

 

Зөрчлийн зүйлчлэл

  1. Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэг
  2. Оршин суух зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг
  3. Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг

 

Зөрчил шийдвэрлүүлэхэд Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгийн үлгэрчилсэн загвар

 

Торгох шийтгэлийн хэмжээ

  1. Гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

 

Анхаарах зүйл

  1. 1 торгуулийн нэгж нь 1000 (Нэг мянган) төгрөг байна.
  2. Торгох шийтгэлийн хэмжээг гагцхүү гадаадын иргэний  хяналтын улсын байцаагч тогтоох бөгөөд дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээхгүй.
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр дурдсанаас өөр субъект тухайн хуулийн этгээдийг төлөөлж, зөрчил шийдвэрлүүлэх албан бичигт гарын үсэг зурсан бол эрх олгосон бичиг баримт (компаний дүрэм, эрх олгосон тушаал, шийдвэрийн хуулбар гэх мэт)-ын хуулбарыг хавсаргана.